Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын төрсөн өдөр, мэнд хүргэсээр байна


Доржсүрэнгийн Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төржээ. 1986 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн юм. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлж одоогийн Төрийн соёрхолт дуучин Д.Болд гэх нэр алдарт хүрч чаджээ.

Төрүүлж өсгөсөн ХАЙРТ ЭЭЖДЭЭ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүн байхыг зааж хүмүүжүүлсэн ААВДАА энэ өдрийн мэндийг хүргэе. Аз жаргалтайгаар хамтдаа амьдарч байгаа гэр бүлийнхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг ХҮСЭЖ БАЙНА хэмээн төрсөн өдрийн мэндчилгээгээ тэрбээр дэвшүүлэв.

Түүний олон мянган фэнүүд нь ч түүнд төрсөн өдрийн мэндийг хүргэсээр байна. Уншигчдынхаа өмнөөс дуучин залуудаа хорвоод мэндэлсэн мэндийг хүргэе.

error: Content is protected !!