Манай улсад Чингис нэртэй 641, Чингисхаан нэртэй хоёр хүн бий


Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархалын өдөр. Манай улсад Чингис нэртэй 641, Тэмүүжин нэртэй 7790 хүн байна. Мөн Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2020 оны 11-р сарын 16 өдрийн байдлаар ЧИНГИСХААН гэсэн нэртэй 2 хүн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархал”-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсны дагуу өнөөдөр энэ өдөр тохиож байгаа юм.

error: Content is protected !!