Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 11 настай хүүгээс коронавирус илэрлээ


Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн ЭМЯ-ны албан ёсны мэдээллээр коронавирусын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар онцлов. Эдгээр батлагдсан тохиолдлуудаас хоёр нь дотроос буюу тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн болон Энхсаран сувиллын ажилтнаас илэрчээ.  Харин нэг тохиолдол нь гаднаас  иргэдийн дундаас буюу Сэлэнгэ аймгаас илэрлээ. 70 настай иргэн Ц-гийн коронавирус батлагдсан өдрөөс хойш Сэлэнгэ аймгийн Нэгдсэн  эмнэлэгт хөл хорио тогтоож, тэнд байгаа эмч ажилтнууд болоод өвчтнүүдээс бүрдсэн 300 гаруй хүнийг тусгаарласан. Тэдгээр иргэдэд өчигдөр шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрчээ. Түүнийг баталгаажуулахаар ХӨСҮТ-д хүргүүлэхэд давтан шинжилгээгээр мөн л коронавирусаар халдварласан болох нь тогтоогджээ. 

Шинээр коронавирусын халдвар илэрсэн 11 настай Х нь тус аймгийн сургуулийн зургаадугаар ангийн сурагч бөгөөд ангийнх нь хүүхдүүд багш, эмч эмнэлгийн ажилнтнууд болоод ойрын хавьтлын ээж аав, эмээ, хоёр дүүгээс нь шинжилгээ авсан  хариу нь одоогийн байдлаар  гараагүй байна. Коронавирусын халдвараар халдварлагдсан 11 настай хүү нь бөөрний өвчтэй гэх оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт  2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрөөс хандаж хэвтэн эмчлүүсэн байна. ХҮҮ Сэлэнгэ аймгийн анхны илэрсэн иргэн болох 70 настай  Ц-тэй хамааралгүй, хавьтлын гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас тус аймагт өөр голомт үүслээ гэж албаныхан дүгнэж байгаа аж.

error: Content is protected !!