60 насандаа жолооч болсон ээждээ бага хүү нь мөнгөө цуглуулан машин авч өгчээ


Жолооны курст амжилттай сурч, 60 насандаа жолооч болсон ээжээрээ хүү нь бахархаж байна. Ханиа жолооч болгохоор өвгөн нь жолооны сургалтад бүртгүүлж байжээ. Шалгалтандаа тэнцэж, жолоочийн үнэмлэхээ 60 настайдаа гардсан ээждээ бага хүү Батзоригт машин бэлэглэсэн байна.

Тэдний бага хүү Батзоригт бол хөдөлмөрч залуусын төлөөлөл. Эхнэрийнхээ эмчилгээний зардлыг цуглуулахаар гар утасны модон суурь хийж эхэлсэн. Харин одоо модон тавилгын дэлгүүртэй болж, өөрөөсөө гадна долоон хүнийг ажлын байраар хангадаг болсон.
60 настайдаа жолооч болж, машин төвөггүйхэн унаж байгаа ээжээрээ бахархсан Батзоригтын сэтгэгдлийг танд хүргэe.

Б. Батзоригт: “Ээж маань 60 насандаа жолооны үнэмлэх авсан. Хүү нь удахгүй гоё машин авч өгнө өө гэхэд үгүй, энэ маань болно. Хөл залгаад хүн гуйхгүй амар байна гэдэг. Миний ээж Гачууртад манааны ажил хийдэг юм. Айлын бага хүү аав, ээжийгээ сайн асарч байх хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүдээ өсгөх амьдралын хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ аав, ээжээ хайрлах, анхаарах ухаарал ирдэг юм байна.”

tv5.mn

error: Content is protected !!