Б.Болороо үнэнг тогтоолгож нөхрийнхөө нэрийг цэврээр авч үлдэж чадсан гэв


Иргэний зориг, тууштай байдлаар иргэн Б.Болороо олонд танигдсан нэгэн. Түүний нөхөр ажлаа хийж яваад амиа харамсалтайгаар алдсан. Тэрбээр Бардамнаж амьдрах хамгийн том шалтгаан минь халамжит сайхан хань минь байлаа.Насаараа л энгэрт нь эрхэлж нялхраад, зөв зүйлийг нь дэмнэж, буруу зүйлээс холуур байлгаж, муудаж сайндсаар амьдрах болно оо гэж боддог байлаа.Түүнийгээ байхад дэндүү өөртөө итгэлтэй, бардам омголон байжээ. Нүдэнд минь ямар ч гуниггүй, сэтгэл минь ямар ч зовлонгүй, зүрх минь ямар ч шархгүй байж. Үнэхээр бодох тусам гол гогдож нулимс урсах юм.

Бодохгүй байя гэж завгүй байхыг хүсэвч эд зүйл биш энэ биений минь тал нь байсан болохоор нүдэнд харагдаж, гарт минь тэмтрэгдэх шиг л болох юм. Түүнийгээ байхгүйд буцаад л 5 настай үеийнх шигээ бүх зүйл хүний хараанд орж, эмэгтэй хүнийхээ хувьд ямар ч аз жаргал баяр баясал гэх зүйлгүй боллоо. Гэхдээ үлдсэн амьдралд минь эрдэнэ болсон охиноо үлдээж, хайр сэтгэлийн олон нандин дурсамжийг сэтгэл зүрхэнд минь мэдрүүлээд явсан учир би азтай хүн.Хүйтэн хөнжилд нойтон дэрэн дээр зүүдэндээ уулзаж үнэрлүүлэн тэврүүлэхийг хүлээж хэвтэх гаслант тавиланд унасан ч чинийхээ л нэрийг цэвэрлэж, охиныгоо чамаараа бахархдаг болгохын төлөө, нэрийг чинь өндөрт өргөж явуулахын төлөө хичээнэ ээ.Надад дурсан санах эрх нь бий учраас хүчтэй бай, урагшаа хар, өнгөрснөө март гэх зэрэг үгсийг бүү хэлээрэй.(Түрүү жилийн энэ өдөр ингэж бичиж байж, ямартай ч үнэнг тогтоолгож нэрийг нь цэврээр авч үлдэж чадсан) хэмээв.

error: Content is protected !!