Самар түүж явcaн 9OO иpгэн yyланд гaцжээ


Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хатуу хөл, хориог 14 хоног тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу машин болон явган замын хөдөлгөөнийг хориод байгаа билээ. Уг гэнэтийн хөл хорионы улмаас хот, хөдөөгийн хүмүүс гацсан учир гэртээ харих хүсэлтийг холбогдох албаныханд өгч байна. Улсын онцгой комиссоос эдгээр хүмүүсийн асуудлыг удахгүй шийдвэрлэнэ, түр хүлээж байхыг анхаарууллаа.

Тухайбал, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл  болон Улаанбаатар хотын ойролцоох ууланд самарт явж байсан олон иргэн гацжээ. Тэдний хувьд хоол, хүнс нь дуусч нөхцөл байдал нь хүндэрсэн гэх шалтгаанаар гэртээ очих хүсэлтийг уламжилж байгаа аж. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр зэрэг хоёр суманд самарч явж байгаад гацаад буй нийт 900 хүн байгаа бөгөөд тэдний асуудал хүндэрсэн талаар тус нутгийн эх сурвалжууд мэдээлэв. Эдгээр иргэд ирэх гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл самар түүх зөвшөөрөлтэй ажээ хэмээн isee.mn сайтад мэдээлжээ.

error: Content is protected !!