Х.Баттулгын охин Б.Намууны хатан төрх


Б.Намуун Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин нь юм. Тэр 1988 оны 7 сарын 20-нд төржээ. МУГЖ Д.Хүрэлхүү, Х.Баттулга нарын эхнэр нэг төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд тэр үеэс танилцаж нөхөрлөжээ. Тэд хоёул охиддоо Намуун гэж нэр өгсөн гэдэг. 

Б.Намуун Сингапурын Overseas Family School их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ. 2010 онд Түмэн хишигтэн төслийн сурталчилгаанд Монголын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамт тоглож байсан.

Өдгөө өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор сан байгуулж, олон залуусыг ажлын байртай болгож яваа бизнесмэн бүсгүй. Тэрбээр сошиалд будаггүй төрхтэй зургаа ихэвчлэн нийтэлдэг. Тэгвэл хатан төрхтэй зургаа дэлгэв.

error: Content is protected !!