Б.Оюугийн сүүлийн үеийн фото


The Voice of Mongolia шоуг том боломж хэмээн харсан авьяаслаг оролцогч Б.Оюуг залуус андахгүй ээ. Тэрбээр тус шоунд оролцолгүйгээр уран бүтээлээ цацахад намайг хэдэн хүн таних вэ, сонсох вэ. Би энэ шоунд алдаа, оноогоо цэнэн, өөрийгөө ялахыг хүсэж оролцсон гэдэг. Шоуны үеэр маш их зүйл сурч, туршлага хуримтлуулж чаджээ.

Багадаа ёстой хаана л бол хаана дуулж явдаг байлаа. Нусаа гоожуулчихаад гэрийнхээ мухарт дуулаад сууна. Цэцэрлэгт байхдаа ч ийм байсан. Тавдугаар ангид Хөгжим бүжгийн коллежид хөгжимчин болсон. Ятга, төгөлдөр хуур тоглож сурсан тухайгаа Б.Оюу хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Ерөнхий боловсролын сургууль төгссөнийхөө дараа нэг хэсэг шантарсан, урлагийн хүн болохоо больё гэж бодсон. Тэгээд нэг хэсэг TV5 телевизэд ажилласан. Тэгж яваад нэг өдөр дуучин Чойжоотой таарав. Чойжоо надад дуулуулах санал тавьж, урлагийн салбарт тууштай явахыг зөвлөсөн юм. Хэсэгхэн мэт боловч урлагийн салбараас хөндийрсөн тэр цаг хугацаа их хайран. Тэр цаг хугацаандаа их харамсдаг хэмээсэн түүнд өдгөө том хаалга нээгдсэн аж.

error: Content is protected !!