2021 ОНЫ ӨВӨЛ ГЭХЭД ИРГЭД ХЭВИЙН АМЬДРАЛДАА ОРНО


АНУ, ХБНГУ-ын хоёр компани хамтран ковидын эсрэг вакцин бүтээгээд буй. Туршилтын шатандаа яваа уг тарилгын үр дүн 90-ээс дээш хувьтай байгаа.

Тодруулбал, АНУ-ын Pfizer компанитай хамтран зохион бүтээж буй BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин саяхан нэгэн мэдэгдэл хийжээ. Тэрээр 2021 оны өвөл гэхэд иргэд хэвийн амьдралд шилжин орно гэжээ. Түүний ярьснаар Халдварын тархалт, вакцин зохион бүтээж буй олон оролдлогыг харсан ч ирэх өвөл хэвийн амьдралд шилжих боломжтой. Хамгийн сайн мэдээ нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй гурван ч вакцин байгаа. Тиймээс энэ тооцооллыг бататгах нэг сэжүүр байгаа гэжээ.

Одоогийн байдлаар дээрх хоёр компанийн бүтээсэн вакцинаас Их Британи улс эхний ээлжид 10 сая тунг захиалаад буй аж. Европын холбоо ч энэхүү урьдчилан сэргийлэх тарилгаас 300 сая тунг захиалахаар тохиролцжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

error: Content is protected !!