Хархан нүдэн тоглолтыг үзсэн УБ өртөөний ажилтнаас ковид19 илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Өнгөрсөн хоногт 1643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрсэн. Харин 1623 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй гэлээ.

 

Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтод ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Хоёрдагч хавьтлын 3216 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол нэмж батлагдаж 10 боллоо. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тандалт судалгаа, эмчилгээг өргөн хүрээнд явуулж байна гэсэн мэдээллийг өглөө. Жолооч Д-ийн ойрын хавьтлын таван хүнээс халдвар илэрсний хоёр нь Хархан нүдэн тоглолт үзсэн хүмүүс байсан аж. Тухайн хоёр иргэний нэг нь Улаанбаатар өртөөнд ажилладаг иргэн У гэнэ. Тэрбээр Хархан нүдэн тоглолтыг үзжээ. 

error: Content is protected !!