Б3Д-ийн 23-р байрны жижүүрээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ


БЗД-ийн 4-р хорооны засаг дарга өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн болон хорооны байраар явсан иргэдийг гэртээ байхыг анхаарууллаа. Өнөөдөр гэрээр нь орж шинжилгээ авахаа мэдэгдсэн байна. Учир нь тус хороонд орцны жижүүр хийдэг эмэгтэй олон хоног халуурч, коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ.

Мөн БЗД-ийн 4-р хорооны өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн 46 хүний тоог гаргаад гэрээр нь шинжилгээ авахаар болжээ. Орцны жижүүр нь тус дүүргийн 23-р байранд ажилладаг аж. Одоогоор байрыг битүүмжлээд байгаа гэв.

error: Content is protected !!