Эмоци продакшны тоглолтыг үзсэн дараах иргэд яаралтай шинжилгээ өгнө үү


Хошин урлагийн Эмоци продакшны уран бүтээлчид Best of тоглолтоо энэ сарын 5-наас Соёлын төв өргөөний тайзнаа тоглож байсан юм. Гэвч хөл хорионы улмаас хойшилогдсон. Харин тус тоглолтын энэ сарын 08-ны өдөр үзсэн иргэдийг яаралтай коронавирусийн шинжилгээг хийлгэхийг өнөөдрийн 17 цагийн мэдээллийн үеэр онцоллоо. Учир нь дотооддын анхны тохиолдол болох жолооч Д-гийн ойрын хавьтлын иргэнээс коронавирус илэрсэн юм.

Иймд тус тоглолтыг 10-16 эгнээнээс 23-46 суудал. Өөрөөр хэлбэл голын суудлууд. 10-р эгнээний 29-32, 45-47, 11-р эгнээний 39-40, 12-р эгнээний 25-26, 35-40, 45-48, 13-р эгнээний 36-38, 43-46, 14-р эгнээний 30-34, 39, 41-46, 16-р эгнээний 40р суудалд суусан иргэд хандаарай.

error: Content is protected !!