Цaгдaaгийн шaapдлaгыг эcэpгүүцcэн иpгэнийг бapивчлaв


Зайсан, Сарнайх дэлгүүрийн уулзвар дээр өнөөдөр Ланд-200 маркийн автомашины жолоочийг цагийн хязгаарлалтын журмыг сануулан, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчид эсэpгүүцэл үзүүлсэн учир бapивчлав. 

Гэрчүүдийн өгүүлснээр Машинтайгаа дaйpax гэж үзээд, болохгүй болохоор нь цагдаа зодох гэж үзээд баривчлагдлаа хэмээжээ. 

Түүнтэй цуг явсан эмэгтэй Гэртээ ормоор байна. Дагаад яв л даа. Хүнийг ингэж дараад байхдаа яадаг юм бэ хэмээн бухимдлаа илэрхийлж байв. Харин цагдаагийн албан хаагчдыг эсэргүүцэж, эцэстээ гавлуулсан залуу Би зoдoлдоогүй шүү дээ. Амьсгалж чадахгүй байна хэмээн орилж байлаа. 

УОК-ын шийдвэрийн дагуу өглөөний 07 цагаас 10:00, оройн 17-20:00 цагийн хооронд ажиллах зөвшөөрөлтэй иргэдийг зорчуулж, бусад цагт хатуу хөл хорио тогтоон, цагийн хязгаарт оруулаад байгаа билээ. 

error: Content is protected !!