Германы эрдэмтэд коронавирусыг устгадаг санаанд оромгүй 3 уух зүйлийг нэрлэв


Ульмскийн молекул вируслогийн хүрээлэн, Дрездены Техникийн Их Сургуулийн эрдэмтэд шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийв. Маш их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн судалснаас 3 уух зүйл халдварыг эсэд тархахыг нь зогсоодог гэж нотоллоо.

Энэ нь ногоон цай, chokeberry жимсний шүүс, анар жимсний шүүс. Эрдэм шинжилгээний хэвлэлд хэвлэгдсэнээр эдгээр уух зүйлс нь SARS-CoV-2 вирусын бүлгийг устгах чадвартай гэжээ. Судалгааны үеэр эдгээр ургамлыг вирустэй хольж өөрөөний хэмд хадгалж үзээд халдварлах чадварыг нь тодорхойлжээ. Эрдэмтдийн судалснаар chokeberry жимсний шүүс 3000 дахин вирус устгах чадвартай. Анар жимсний шүүс, ногоон цай нь ойролцоогоор 10 дахин устгах чадвартай байжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд эдгээр шүүсийг ууж, амаа зайлж хэрэглэвэл илүү хэрэгтэй гэв. 

error: Content is protected !!