УИХ-ын гишүүн Д.Ганбат монголын ард түмнээс уучлалт хүслээ


Ард олноосоо бидон гэх хочийг зүүсэн УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат монголын ард түмнээсээ уучлалт хүслээ. Энэ сарын 17-нд АН-ын бүлэг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Монгол улсын Засгийн газар, УОК мэргэжлийн бус зохион байгуулалтаас үүдэж тусгаарлалтын дэглэм алдагдсан. Үүний улмаас коронавирусийг дотооддоо алдлаа. Энэ нь эдийн засаг ард түмний эрүүл мэнд, улс орныг хүнд байдалд оруулав. Дэлхийн дахинаа тархаад бүтэн жилийн нүүрийг үзэж байхад манай улс ямар ч стратеги, бэлэн байдлын төлөвлөгөө байхгүй байна гээд ард түмнээсээ уулчлалт хүсэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр нэг танхимд суугаа нөхдөө төлөөлж Д.Ганбат монголын ард түмнээсээ дотооддоо коронавирусийг алдсандаа уучлалт хүслээ.

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmygmartogtoh.dalai%2Fvideos%2F1901494253323351%2F&show_text=false&width=560
error: Content is protected !!