Хууль тэгш үйлчлэх хэрэгтэй Г.Дамдиннямыг та таних уу


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ны гишүүн Г.Дамдинням цагдаагийн алба хаагч нарын хандлага, харилцааг шүүмжлэв. Тэрбээр, Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа цагдаа нарт баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр гэхэд би УИХ- ын гишүүн хүн, ордонд яаралтай цуглах ажилтай явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцааны хувьд эрүүл, аюулгүй байдлыг хангахгүй байна гэсэн хов дуулгаад амжлаа.

Харин хариуд нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар харилцааны зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчийг шалгаж, эргүүлэн тодорхой хариулт өгнө гэчихэв. Угтаа бол хууль хэнбугайд ч эрх тэгш үйлчилнэ. Ард түмэн түүнийг зогсоосон цагдаад баяр хүргэж байна. Албан тушаалаараа далайлгаж сүрдүүлэх нь зохисгүй авир шүү гишүүн ээ.

error: Content is protected !!