Блоггер Сувдаа талархалтай хүмүүс аз жаргалтай байдаг гэв


Блогчин Сувдааг танихгүй сошиал хэрэглэгч үгүй. Тэрбээр, Би 10 кг хаячихвал л өөртөө сэтгэл ханах гээд байна. Би тэр хүнийг өөртөө хайртай болгочихвол энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болох гээд байна. Бид шинэ байрандаа орчихвол үнэхээр жаргалтай амьдарна. Тэр машиныг л авчихвал яг жаргалаа. Гадаад гарчихвал сайхан амьдрах гээд байна. Тэр брэндийн цүнхийг л баривал би их үнэ цэнэтэй харагдана. Тэр хүмүүсийн хүрээлэлд л орчихвол би их жаргалтай болно доо… Эдгээр үгсийг та өөртөө хэр их хэлдэг вэ?

Мэдээж амьдралдаа сайн сайхан зүйлийг хүсэж, тэмүүлэлгүй л яахав. ГЭХДЭЭ та аз жаргалаа өөрөөсөө гаднах тээр хол байгаа зүйлсд даатгаад явж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол та сайн сонс. Жинхэнэ аз жаргал үнэдээ мааш ойрхон байдаг юм. Та гол нь хоосон зүйлд сохорсон нүдээ сайн гээч нь нээгээд эргэн тойрноо харах л хэрэгтэй. Надад аз жаргалаа олоход хамгийн их тусласан зуршил яахын аргагүй талархалтай байх. Өнөөдөр та халуун байранд унах унаатай хийх ажилтай, элэг бүтэн амьдралтай мөртлөө жаргалаа даахгүй зовоод, гомдоллож яваа хүмүүсийг хардаг л байх.

Харин эсрэгээрээ өөрийн гэх нээх олон зүйлгүй ч цаанаасаа л жаргалтай байнга л амьдралдаа талархаж явдаг хүмүүстэй ч уулзсан байх. Аз жаргалтай хүмүүс талархалтай байдаг юм биш, талархалтай хүмүүс аз жаргалтай байдаг юм шүү дээ.

error: Content is protected !!