Ц.Элбэгдорж: Вакцин олоод ир гэвэл явахад бэлэн


Манай үе үеийн Ерөнхийлөгчид дунд чимээгүй амраад, үр ач нартайгаа жаргаад сууж чаддаггүй хоёр хүн бий. Нэг нь Н.Энхбаяр, нөгөө нь Ц.Элбэгдорж. Шүүхэд дуудагдана, элдэв хэрэгт шалгагдана. Сонгуулиар төвчигнөнө. Үр хүүхдээ сойж барина. Ам дуугай, үйлдэл далд байдаггүй хоёр хүн.

Мэдээж ийм хүнд цаг үед олон түмэнд харагдаж үзэгдээд явж байхгүй бол болохгүй гээд саяхан нэг кино нээлтэн дээр эрхэм Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхнэрийн хамт зочилж харагдана лээ.  Харин удаах Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд угийн сошиал, твиттерт идэвхтэй хүн болоод ч  тэрүү үзэл бодол, үг хэлээ дорхноо илэрхийлчихдэг талтай.

Энэ удаад тэрээр Ваkцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх хэмээв. Түүний энэ үгэнд нулимс унагачих вий дээ зарим нэг хүн.

error: Content is protected !!