Хөтлөгч Сансармаагийн сүүлийн үеийн имиж


МҮОНТВ-ийн АСК нэвтрүүлгийг хөтлөдөг байсан хөтлөгч Б.Сансармаа нэг л өдөр эх орноо орхин эрдмийн аянд мордсон. АНУ-ийн Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад ирсэн даруйдаа Single Ladies-3 кинонд Хадаан хэмээх бүсгүйн дүрийг бүтээж багагүй шуугиулсан тэрбээр тун ч сайн фото модель.

Өөрийн инстаграмм хуудсаа модель болсон гэрэл зургаараа чимдэг. Тэрбээр өмнө нь эхээс төрсөн биеэ хэдэнтээ оруулж олныг алмайруулж байсан удаатай. Харин сүүлийн үед найз залуутай болоод тэрхүү төрлийн зургаа оруулахаа багасгажээ.

Түүнийг өөрт тулгараад байсан илүүдэл жингээ хаяж чадснаасаа хойш илүү үзэсгэлэн төгөлдөр харагдах болсон хэмээдэг. Б.Сансармаагийн сүүлийн үеийн имиж нь битүү хувцаслалт болоод буй гэнэ.

Биеийнхээ галбирыг гаргасан ганган дэгжин даашинзаар гангарахаа больжээ. Үүнд түүний найз залуу нөлөөлсөн үү эсхүл тэрбээр биеэ дахин ил гаргахгүй байхаар төлөвлөсөн үү.

error: Content is protected !!