Б.Анужин Азид танигдсан дуучин болохын төлөө зүтгэж явна


The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Б.Анужин Universe Best Songs наадамд 16 настайдаа оролцож тэргүүн байрыг эзэлж байжээ. Тэрбээр айлын том, нэг эрэгтэй дүүтэй аж. Арван жилдээ сурагч насаа тун завгүй өнгөрүүлсэн гэнэ шүү. Урлагийн хүн болно гэж бодож байгаагүй ч, урлагт хамаатай хүн болно, мундаг дуучин болох юм сан гэж бодсоор иржээ.

Урам зоригоо дэлхийн алдартай дуучдаас авдаг нэгэн ажээ. Бейонсе, Уитни Хьюстон гэх мэт олон хөдөлмөрч, алдартай дуучдыг багаасаа шүтэж өссөн. Урлагийн хүмүүсийн туулсан амьдралыг судлах, дуучдын тухай баримтат кино үзэх сонирхолтой байдаг. Ер нь бол уран бүтээлч хүн завгүй, хөдөлмөрч, бөгөөд тууштай байж, хийж бүтээсэн зүйлээсээ урам зориг авдаг байвал гоё хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ.

Б.Анужин 10 жилийн дараа Азид танигдсан дуучин болчихсон байна гэж өөрийгөө тодотгожээ. Ирээдүйд заавал маш том дуучин болж, урлагт маш хүчтэйгээр гарч ирэхийг хүсэж явдаг байна.

Урлагийн хүн бүх зүйлийг чаддаг байх ёстой. Тийм учраас дуу хоолой, бие цогцос, гадаад үзэмж, гоо сайхан гээд бүхий л зүйлдээ цаг гаргаж хөдөлмөрлөж байна даа. Дуучин хүн тайзан дээр муухай харагдах ёсгүй. Би хүмүүстэй сайхан харилцаж, гаднаасаа ч, дотроосоо ч сайхан энергийг түгээхийг хүсдэг тэрбээр өдгөө Рояаль Олон улсын дээд сургуульд бизнесийн удирдлагаар суралцдаг ажээ.

error: Content is protected !!