Бүжигчин ээжийн бүжигчин охин


Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээрээ илүү үзэгчдийн танил болсон бүжигчин М.Бямбааг уншигчид андахгүй мэднэ. Бүжиг дэглээч С.Төгсөөтэй хайрын романс үүсгээд хүүхэдтэй болсон ч амьдрал нь бүтээгүй.

Харин өнгөрсөн онд тэрбээр Б.Найдансүрэн гэх залуутай хуримаа хийж, ганц бие амьдралдаа цэг тавьсан. Өдгөө хоёр охинтой болсон түүний том охин мөн л бүжигчин болохоор суралцаж яваа гэнэ шүү.

Түүний охиныг Т.Энхлүүн гэдэг бөгөөд оролцсон тэмцээн болгоноосоо тэргүүн байрыг эзэлж яваа авьяаслаг аж. Бүжиглэнэ, жүжиглэнэ гээд олон талын авьяастай ээжийгээ усны дусал мэт дуурайжээ.

error: Content is protected !!