Ханиа олсон Н.Мөнхсоёлын өөрчлөлт


Уран бүтээлээрээ танигдаж амжихаасаа өмнө УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын нэрээр шар хэвлэлийн од болсон тэрбээр анхны амьдралаасаа нэг хүүтэй хоцорсон гэдэг. Урлагийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа жүжигчин Б.Тамиртай учирч, экс эхнэрт нь элдвээр хочлуулж явсан ч тэдний хайр сэтгэл бүтээгүй.

Харин гурван жилийн өмнөөс болзож эхэлсэн залуутайгаа өдгөө хамтран амьдарч буй. Түүний хайртыг Б.Хайдав гэдэг бөгөөд загвар өмсөгч гэнэ шүү.

Сайн, муугаар их хэлэгддэг жүжигчин бүсгүй өдгөө өөрийн чадвараа үзэгчид түмэнд хүлээн зөвшөөрүүлж яваа. Энэ мэргэжлийг эзэмшсэн цагаасаа хойш дэлгэцийн бүтээлээр замнах болсон тэрбээр нэгэн үе мяраалаг болсон аж.

Харин хайраа олсон Н.Мөнхсоёл сүүлийн үед гадаад үзэмж хийгээд бие галбиртаа ихээхэн анхаарах болжээ. Өдгөө төгс биеийн харьцаагаараа найзууд дундаа гунхдаг гэнэ шүү.

error: Content is protected !!