Насанд хүрсэн хүний гэдсэнд 1 кг орчим бактери бий


Бидний эргэн тойронд микрометрээр хэмжигдэх, өчүүхэн хэмжээтэй, бидний нүдэнд харагдахгүй  асар олон тооны бичил биет оршин байдаг. Бичил биетэнд археа, бактери, мөөгөнцөр, замаг, эгэл биетэн, вирус багтана. Тэдгээр нь экосистем, хүний өдөрт тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж, асар их ач холбогдолтой ч зарим талаар хор хөнөөлтэй.

Эсийнх нь хэмжээ нүдэнд үл үзэгдэх ч бусад зүйлстэй харьцуулсан бичил биетний талаарх тоог ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лаобраторийн мэдээлэлд тэмдэглэжээ.  Тухайлбал, бидний мэдэх орчлон ертөнцийн оддоос 100 сая дахин илүү тооны бактери (13х1028) далайд оршдог. Далайд секундэд 1х1023 вирусний халдвар гардаг. Энэ нь өдөр бүр нийт бактерийн эсийн 20-40 хувийг устгадаг гэсэн үн. Харин хуурай газарт нэг халбага хөрсөнд агуулагдах бичил биетний тоо (1х109).    Шүдний өнгөрт бичил биетнүүд нягт бөөгнөрдөг бөгөөд 1 граммд ойролцоогоор 1х1011 бактери байдаг аж.  Насанд хүрсэн хүний гэдсэнд ойролцоогоор 1 кг бактери бий. Хүн бүр өөрийн биеийн жинтэй адил хэмжээний бактерийг ялгадастай хамт гадагшлуулдаг. Орчны тааламжгүй нөхцөлд бичил биетнүүд спор үүсгэн урт хугацааг даван туулах чадвартай аж. Жишээлбэл, хув чулуун дотроос амьдрах чадвартай бактериудыг ялгаж тооцоолоход 34000-170 000 жилийн настай байж. 

         Микробиологийн шинжлэх ухаан дахь хамгийн аймшигтай тоо нь өвчин үүсгэгчидтэй холбоотой.Дэлхийд жилд 16 сая хүн халдварт өвчнөөр нас бардаг. Дэлхий дээр 12 хүн тутмын нэг нь буюу 500 сая хүн архаг вируст гепатиттай, хламидын шинэ халдварын тоо жилд 50 сая орчим гэсэн тооцоо бий.Одоогоор хүнд өвчин үүсгэгч бичил биетний 1400 зүйл мэдэгдэж байгаа нь олон мэт санагдавч дэлхий дээрх нийт бичил биетний зүйлийн 1 хувиас ч бага хэмжээ аж.  

Б.Оюундэлгэр Эх сурвалж: Монцамэ агентлаг

error: Content is protected !!