Н.Жанцанноровын бүтээлээ туурвидаг төгөлдөр хуур нь галд шатжээ


Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын сайхан бүтээлүүдийг сонсоогүй монгол хүн байхгүй ээ. Түүний бүхий л уран бүтээлээ туурвисан төгөлдөр хуур нь шатжээ. Энэ тухай түүний хүү Ж.Дамдинцэрэн,

Бараг надтай ойролцоо настай болов уу, намайг бага байхад л манайд байсан, магадгүй надаас ч илүү настай байж магад. Миний төрсөн цагаас хойш сонссон тэр эгшиг, сургуульд ороод мэргэжлээ давтаж эхэлсэн, давтаж байгаад сургуулиа төгссөн төгөлдөрхуур минь. Гэтэл өнөөдөр өглөө шатчихлаа. Аавын бараг өдөр болгон очиж, уран бүтээлээ хийдэг, эрүүл агаарт хэдэн цагаар алхадаг байсан зуслангийн жижиг байр нь цахилгааны гэмтлээс болоод гал гарч үгүй болов. Би мэргэжлээ давтдаг байсан гэхээс илүү энэ төгөлдөр дээр Аавын 1980-аад оноос хойших уран бүтээлүүд төрж байсан түүхтэй хуур. Сэргээж засаж болох үгүйг нь мэдэхгүй юм. Харамсалтай…гэв.

error: Content is protected !!