Т.Ганболд орон нутгаас эмнэлэг бараадаж ирээд хотод гацсан иргэдийг таван одтой зочид буудалдаа ирэхийг уриаллаа


Цар тахлын улмаас Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар түр хугацаанд нийслэлд ирсэн орон нутгийн зарим иргэд хоноглох газаргүй байгаа талар хэвлэлд нийтлэгдсэн. Орхон аймгаас Улаанбаатар хотод томографын шинжилгээ хийлгэхээр эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирсэн иргэн Л.Билэгтсайханы хувьд 11-р сарын 10-ны үүрээр хотод ирсэн ч хатуу хөл хорио тогтоосны улмаас гэртээ харьж чадалгүй, өнөөдрийг хүртэл эхнэрийн хамт машиндаа хонож байсан юм. Тэрээр хор хавдартай бөгөөд санхүүгийн хувьд маш хүнд байгаагаас гадна хотод ажиллаж байгаа буудал байхгүй, мөн очих айлгүй улмаас ийнхүү гадуур хоноглож байсан юм. Энэ талаар сошиал орчинд мэдээ гарсны дараахан

Т.Ганболд машиндаа хоноглож байгаа гэр бүлийн хоёрт сайн санааны гар сунгаж өөрийн зочид буудалд яаж ийгээд хүрээд ир хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Энэ удаад өөрийн цахим хуудсандаа Т.Ганболд : Өвчин хуучтай хөдөөнөөс ирээд гацсан, орох оронгүй, шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийг хөдөлгөөн нээх хүртэл байрлуулъя. Гадны тусламж, төсөв бүрдүүлдэг иргэдийнхээ хоолыг төр даах уу? Зөвшөөрөл шаардах уу? 100 өрөө гаргаж өгье Улсын онцгой комиссын даргаа гэж мэдэгдэв.

error: Content is protected !!