Брэд Питтийг хэн ч танихгүй загнан ачаа зөөлгөжээ


Ядууст амны хаалт ,эм тариа, хүнс, бүхий тусламжийн хайрцаг зөөх энэ залууг хэн ч ойшоож хараагүй бөгөөд жолооч нь хүртэл түүнийг хурдан зөөж оруулахийг шаардаж байлаа. Харин залуу эдгээр том хайрцагуудыг зөөж дуусаад тамхи асахааар маскаа автал алдарт жүжигчин Брэд Питт зогсож байжээ. Хүн энгийн байх тусмаа сайхан харагдах юмаа…

Цар тахлын энэ цаг үед Холливуудын од Брэд Питтийг Лос Анфелес хотын нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдэд хүнс тараах ажилд сайн дураар ажиллаж, гар бие оролцжээ.

Масктай түүнийг анхандаа хэн ч анзаараагүй гэнээ. Тэрбээр нэг удаа зургаан хайрцаг хүнсийг өлхөн өргөж, шаргуу ажиллаж байсныг хүмүүс мэдээлжээ.

Харин түүнийг ажлын дундуур тамхи татахаар маскаа авахад нь харсан хүмүүүс гэнэт сандралдан зургийг нь авахаар сандран гүйж эхэлсэн гэнэ.

Тэрбээр өөрөө ачааны машин унаж, хайрцагтай хоол хүнсийг буулгасан байна. Ковидын энэ цаг үед том ачааны машин унаад, өдөржин ажиллаж байсан түүнийг хараад үнэхээр баатар л гэмээр байна хэмээн нэгэн иргэн хэлжээ.

error: Content is protected !!