Гутал Доржхандын шинэ төрх Сахал


ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд сахал үсэндээ баригдаад шинэ стайл бүрдүүлж эхлэв. Төрийн ордонд орж гишүүний үнэмлэхээ авахдаа л гуталнаасаа болж тэр даруйхан од болж чадсан. Бүр цаашлаад гутлаараа трэнд үүсгэж чадсан шүү. Ой модонд самар идэхдээ хүртэл гутлаа шинэ хэлбэртэй болгоод өмсчихнө. Төрийн ордон, гэр хороолол, ой мод гээд хаана ч явсан цуг мэдээрэй гээд л ганц гутлаа үйлийг нь үзтэл чирсэн дээ.

Харин одоо сахал, үсээ ургуулаад хөл хорионы шинэ стайл үүсгээд амжив. Үүнийг нь харсан хүмүүс эхнээсээ санаа тавиад сахлаа авахыг нь зөвлөсөн гэнэ. Сүүлд хотын дарга Д.Сумъяабазар сахлаа ургуулж улам залуужаад байсан. Гэтэл Т.Доржханд гишүүнд нэг л зохихгүй шинжтэй. Гэтэл тэр сайн үйлсийн аянд нэгдэхээр сахлын татуурга авахгүй, сахлаа хусахгүй байхаар шийджээ. 

Тэрээр Олон найз нөхдүүд маань төрийн ХҮН болсон тул сахлаа авахыг зөвлөж, санаа тавьсанд талархаж байгаа. Нийгэмд эерэг хандлагыг бий болгохоор зорьдог #20К_клуб -ийн залуусын хамтаар энэ сард сахлаа хусахгүйгээр сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсэд хандивлахаар тохирсон юм. #ЭрХҮН нэгэнт ЗА гэсэн бол буцах муухай гэдэг зарчим барьдаг тул Та бүгд ойлгож хүлээн авна уу.

Төрөө хүндлэхгүй байна гэсэн шүүмжийг хүлээн авч байгаа тул 12-р сар гараад хусчихна. (Уг нь ч арьс амраад тухтай л юм.) Эрчүүд маань энэ хөл хориог ашиглаад эхнэр хүүхэддээ цаг гаргаад, хоол хийж, хог новшноос салах болон гэр орны жаал жуул ажил оролдвол халбага пиво мөрөөдөх нь бага болдгийн байна хэмээн сошиал хаягтаа бичжээ.

error: Content is protected !!