Т.Дэлгэрмөрөн гурав дахь охиндоо Сорголчин гэх нэрийг хайрлажээ

Номин талст хамтлагаас урлагийн карьераа эхлүүлсэн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн анхны ханиа хүнд өвчний улмаас алдсан. Тэрбээр хэдэн жил ганцаараа Зөөлөнсий охиноо өсгөж явсан гэдэг. Түүний хайрын харцыг Т.Ананда гэх бүсгүй татсан аж. Хосууд өдгөө гурав дахь охиноо өлгийдөн аваад удаагүй байна.

Манай гэр бүлд аавынхаа төрсөн өдрөөр төрсөн том охин Зөөлөнсий ээжийнхээ төрсөн өдрөөр төрсөн бага охин Сорголчин гэж хоёр давтагдашгүй хувь заяанууд байна хэмээн Т.Ананда өгүүлэв.

Харин бага охиноо Бөбөөхэй хэмээн өхөөрдөн дууддаг аж. Түүний бяцхан эгчийг бол Бумбаахай хэмээн өхөөрддөг бөгөөд Лакшми гэдэг. Ийнхүү дуучин залуу охиддоо сонин содон нэрийг хайрлажээ.

error: Content is protected !!