Хамгийн залуу Гавьяат жүжигчин О.Анужин


Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуусын нэг бол яах аргагүй Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 23 насандаа гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан уран бүтээлч.

Тиймдээ ч хамгийн залуу гавьяат хэмээгддэг. Гавьяат бүжигчин бүсгүй Улаанбаатар хотын Плехановын нэрэмжит орос дунд сургуулийн есөн настай охин бүжигчин болохын тулд ээжийгээ дагуулан Хөгжим, бүжгийн коллежид шалгуулж, тэнцэж байжээ.

Мятаршгүй тэмцлийнхээ дүнд өнөөдөр О.Анужин Дуурийн театрын тайзнаа дэлхийн сонгодог бүтээлийг амилуулж, дэлхийн шилдэг бүжигчдийн нэг болтлоо өсчээ. 2016 онд БНСУ-д болсон Korea international ballet competition олон улсын балетын А зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй.

Шинэ цагийн балетын нэгэн од О.Анужин өдгөө дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажиллаж яваа. Монголд балетын урлаг хөгжсөн улс гэдгийг тэрбээр харуулж чадсан юм.

error: Content is protected !!