Урлагтаа эргэн ирсэн Б.Халиунаагийн селфи


Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр Киви хамтлагийн гишүүн, дуучин Б.Ха­лиуныг гэргийгээ болгосон билээ. Тэд хамтдаа Сүүн цагаан хурим, Хайр өөрөө гайхалтай зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан ч дуучин хос сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрч, хувийн амьдралдаа анхаарах болсон.

Нам гүмхэн байхдаа дууч бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон билээ. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн.

Хамтлагаасаа гарснаас хойш тайзнаа харагдаагүй тэрбээр Яг түүн шиг шоугаар чадварлаг дуучин байсан гэдгээ үзэгчдэд харуулж чадсан. Үүгээр зогсохгүй өдгөө хамтлагтаа эргэн харьяалагдах болсон юм.

Ангирмаа багшийн хатуу гараар хүмүүжсэн Б.Халиунаа урлагийн эмэгтэй ямар байх ёстой тэрхүү шинжэ одоо хэр нь алдаагүй сайхан хэвээрээ тайзнаа гарч үзэгчдийг байлдан дагуулсан. Хөл хорионоос өмнө хамтлагийнхаа хэдэн тотглолтод оролцож байв.

error: Content is protected !!