Сураггүй болсон Ч.Сайханбилэгийн эхнэр монголдоо гангарч явна


Монгол Улсын 28 дахь ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гадаад оршин суугаа. Түүнийг Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан.

Өдгөө ч энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд Ч.Сайханбилэг АНУ-д амьдарч буй гэх. Харин түүний эхнэр О.Байгаль эх орондоо өөрийн брэндээрээ гангарч явна. Өөрийн нэрээрээ нэрлэн брэндийнхээ үнэт эдлэлээр энэ удаад гоёжээ.

error: Content is protected !!