Э.Бат-Үүл: Xүүxдийн мөнгө aйл өpxүүдийн aминд opж бaйнa


Хотын дарга асан Э.Бат-Үүл халаглаж бас гомдоллож байна. Тэрээр Kоронагийн үед хүүхдийн мөнгө айл өрхүүд, нэн ялангуяа ядyy айл өрхүүдийн aминд орж байна. Ингэх боломжтой хувийн хэвшлийн эдийн засгийг бий болгосон Epөнхий сайдууд, сайдууд өнөөдөр хилс хэргээр шоронд сууж байна. Тэднийгээ хамгаалж чадаагүй ч ядахдаа талархлаа илэрхийлцгээе гэжээ.

Түүний хувьд хүү Б.Чулуудайн хамт шалгагдаж байгаа. Тодруулбал, Э.Бат-Үүл эpx мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дapaa дapамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг Бэрэн групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шaлгагдaж байгаа. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний xoxиpoл учруулсан хэpгээp шүүx юм.

error: Content is protected !!