Хөөрхөн Ч.Ундрал карантины буянаар нөхрөө гэрийн ажилд сургаж, хүүхэд өсгөхийн хэцүүг мэдрүүлжээ


Карантины үед нөхрүүд тогооч болж байна хэмээн хүүхнүүд дуу алдсан постоороо бөмбөгдөх болсон билээ. Тэгвэл тэдний нэг нь жүжигчин Ч.Ундрал байв. Тэрбээр,

Карантины бас 1 давуу тал нь ;Ээж нар ,эмэгтэйчүүд гэртээ ямар их ажил нугалдаг байсныг аав нарт ойлгуулж, харуулах шиг ;өглөө эрт босож хүүхдүүдээ хооллох асрах хичээлд нь бэлдэх,өглөөний цай бэлдэх,гэрээ цэвэрлэх ,хувцасаа угааж индүүдэх ,хоол хийх , унтуулах ,усанд оруулах , хамт тоглох ,салхилуулах,дахиад хоол хийх , хамт ном унших ,бусниулсан тоглоом хураах ,хувцас эвхэх … ёооё тоочоод барахгүй нь гэв.

Түүний хоёрдахь нөхрөөр ХИТ нэвтрүүлгийн хөтлөгч Давааням агсны хүү Даваадорж сонгогдсон юм. Хосууд өдгөө нэг охинтой. Энэхүү хөл хорионы үеэр Д.Даваадорж хэрхэн сайн эцэг болохоо цахимд харуулах болов. Үргэлж л охинтойгоо цуг юу хийж, идэж, суухаа хүртэл тайлагнах болсон. Гэхдээ тэд хэзээ ч цахимд хамтдаа авахуулсан гэрэл зураг,цугтаа байгаагаа мэдэгдэж байгаагүй. Ямартай ч тэд тусдаа биш хамт амьдардаг бололтой.

error: Content is protected !!