Үзэсгэлэнт жүжигчин Ч.Сэлэнгийн сүүлийн үеийн селфи


8 нас би чамд хайртай кинонд тоглож олонд танигдаж байсан залуу жүжигчдийн нэг Ч.Сэлэнгэ UBS телевизийн захирал Л.Балхжавын хүү Б.Чингүүний эхнэр гэдгээр нь олон нийт сайн мэднэ. СУИС-д сурч байхдаа нөхөртэйгөө танилцаж байсан жүжигчин бүсгүй өмнө нь хоёр ч удаа тус сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг.

Гэсэн ч чин сэтгэлээсээ хүссэн мөрөөдлөөсөө буцаж байгаагүй тэрбээр оюутан ахуй цагтаа кинонд гол дүр бүтээж, тэр ч бүү хэл эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр болох Жульеттад хүртэл тоглоод амжсан. Өдгөө ихэр хүү, охиноо өсгөхийн хажуугаар фото моделийн ажлыг ч тун гарамгай хийдэг.

Хосууд өнгөрсөн онд дарууханаар хуримаа хийсэн. Түүний найруулагч нөхөр тун удахгүй SIX Feet киногоо олны хүртээл болгох гэнэ. Харин тус бүтээлд нь үзэсгэлэнт гэргий нь тоглосон болов уу хэмээн фэнүүд нь чих тавин сууна.

error: Content is protected !!