Жүжигчин Өлзийхүүгийн хүү нь Д.Галбаяр гэв үү


МУГЖ С.Өлзийхүү урлагт хөл тавьсан цагаасаа хойш хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа. Тэрбээр дэлгэцийн бүтээлд мөн хүч үздэг. 1993 онд Цахилж яваа гөрөөс кинонд тоглохдоо ийм залуухан байжээ.

Түүний хажууд суугаа энэ бор хүү бол одоогийн найруулагч Д.Галбаяр. Энэ кинонд тоглочихоод МУГЖ С.Өлзийхүү эгчийгээ бүтэн жил ээж гэж дуудсан гэв. Гаваа найруулагчийг аашны тулам гэдэг байсан ч намайг нэг ч удаа загнаагүй зураг дуусаж билээ. Хүүхэдтэй ажиллах найруулагчийн ухаан байх л даа…Кино нээсэн өдөр ангийхан маань бүгд ирчихсэн баяр хүргээд л АНГИЙН ОХИДООС нь гэсэн бичигтэй уран зураг бэлэглээд л. Хамгийн их баяртай байсан нь аав минь л байсан даа. Миний хүүгийн кино нээх нь гээд л Гаваа найруулагчаас ч илүү догдолж явсан хөөрхий…хэмээн сайхан дурсамжаа хуваалцав. Түүний аавыг нэрт жүжигчин Дашхүү агсан юм.

error: Content is protected !!