Шинэхэн долоо хоногийн өрнийн зурхай


Хонь: Ганц бие хонины ордныхон хувийн асуудалдаа анхаараад энэ долоо хоногт хайрлаж, дурлах завгүй байх бололтой. Харин гэрлэсэн хосууд хамтдаа сайхан цаг хугацааг өнгөрөөнө. Гэр бүлийн хувьд ч гэсэн асуудалгүй сайн байна. Мөн найз нөхөдтэйгөө харилцаагаа улам сайжруулж, сайхан дурсамж бүтээх бололтой. Энэ долоо хоногт орлогын үүд нээгдэж, санхүүгийн сайжирна. Их хэмжээний зарлага гарахгүй ч хувийн зардал өсөх хандлагатай байна. Тиймээс та орлого, зарлагаа зөв зохицуулж, мөнгө хуримтлуулах боломжтой гэсэн үг. Бизнес эрхлэгчид амжилтанд улам ойртсоор байна. Долоо хоногийн дундуур хүндтэй үйлчлүүлэгчээсээ захиалга авч магадгүй юм. Харин ажилтан хонинууд бодож байснаасаа илүү бүтээмжтэй ажиллаж, нэр хүнд, орлогынхоо хэмжээг өсгөнө. хөнгөн бэртэж болзошгүй.

Үхэр: Үхрийн ордныхон шинэ хостойгоо олон зүйл туршиж үзэхийг хүсэх боловч хайртынх нь талаас өөр бодолтой байх аж. Харин гэрлэсэн хосуудын хооронд жижиг маргаан үүсч магадгүй гэнэ. Орлогын хэмжээ нэмэгдэж магадгүй. Гэвч материаллаг зүйлсэд хэтэрхий их мөнгө үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Мөн муу зуршилдаа зарцуулах мөнгөө танахыг хичээгээрэй. Бизнесмэнүүд бага зэрэг асуудалтай тулгарч болзошгүй. Мөн цалинтай ажилтнуудын сэтгэл санаа таайгүй байх нь ажлын бүтээмжид нь нөлөөлөх вий. Нөхцөл байдлаас хамаараад дархлаагаа дэмжих шаардлагатай тул өглөөний дасгал хийж хэвшээрэй.

Ихэр: Хосууд хөнгөн маргалдана. Гэхдээ санаа зоволтгүй, маргаан удаан үргэлжлэхгүй. Гэр бүлийн хувьд ч гэсэн тийм ч тайван байхгүй бололтой. Харин санхүүгийн тал дээр байдал сайн байна. Гэхдээ хэт баярлах хэрэггүй. Даруу, хүлээцтэй хандаж, мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Гэр бүлийн зардал өсөх хэдий ч таны санхүүгийн байдалд тийм ч муугаар нөлөөлөхгүй. Бизнес эрхлэгчид нэг үйлчлэгчээсээ дахин дахин захиалга авч, түүнээсээ залхаж магад. Цалинтай ажилтнууд цалин, тушаалаа өсгөхийн тулд илүү их үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй.

Мэлхий: Ганц бие мэлхийнүүд гэр бүлийнхнээсээ түргэн гэрлэхийг шаардсан дарамт мэдэрч болзошгүй. Гэрлэсэн хосууд харин хайртынхаа зан авираас болж сэтгэл дундуур байж магадгүй. Харин гэр бүлийн хувьд асуудал үүсэхгүй. Санхүүгийн хувьд гэвэл орлогынхоо хэмжээг нэмэхийн тулд ажлын бүтээмжээ дээшлүүлэх шаардлагатай болно. Гэхдээ шударга бус аргаар мөнгө олохоос зайлсхийгээрэй. Бизнес эрхлэгчид илүү их хичээх шаардлагатай байна. Тэд долоо хоногийн дундуур бүхнийг өөрчлөх гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Харин цалинтай ажилчид даргынхаа зүгээс бүтээмжээ өсгөх талаар дарамт мэдрэх бололтой. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй ч дархлаага дэмжин эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

 Арслан: Ганц бие арслангууд хайр дурлалаас илүү хувийн ажилдаа анхаарах бололтой. Тиймдээ ч өөрт нь зориулагдсан зарим романтик дохионуудыг анзааралгүй өнгөрч болзошгүй. Гэхдээ хайр дурлалын асуудлыг нийтэд нь харвал тийм ч муугүй байх болно. Гэр бүлийн харилцаанд ноцтой асуудал гарахгүй. Орлогын хэмжээ нэмэгдэж, санхүүтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Улмаар урам зориг сайжирч, ирээдүйдээ санаа зовохоо болих аж. Гэнэтийн зардал үүсч болзошгүй гэдгийг санаарай. Долоо хоногийн эхээр бизнесмэнүүд хэцүү өрсөлдөөнд орох хэдий ч долоо хоногийн дундуур ухаалаг арга олж, өрсөлдөгчөө ардаа хийж чадна. Харин цалинтай ажилтнууд хийх ёстой ажилдаа улам анхаарал хандуулж, бүтээмжээ өсгөх хэрэгтэй. гэхдээ хэрвээ ажлаа солимоор санагдвал тохиромжтой үе тохиож байна. Эрүүл мэнд хэвийн байх болно.

Охин: Гэрлээгүй хосууд хайртаасаа гэрлэх талаар бага зэрэг дарамт мэдэрч магадгүй. Гэсэн хэдий ч цаг үе, ажлын асуудлаас болоод хурим хийхэд тохиромжгүй байх болно. Гэр бүлийн хувьд бүх зүйл хэвийн байх болно. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал дээшилнэ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд гэр бүлийн зардал өснө. Магадгүй гэр бүлийн нэг гишүүндээ их мөнгө зарцуулах шаардлага гарах бололтой. Хэрвээ мөнгө хадгалж амжсан бол дээрх асуудлаас хөнгөн гарч чадна. Бизнесмэнүүд хүчээ сорих шинэ талбартай болно. Харин ажилтан охины ордныхон тушаал дэвшиж, цалингаа нэмүүлэх бололтой. Эрүүл мэндэд асуудал үүсэхгүй ч эмчийнхээ үгийг сонсож, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй.

 Жинлүүр: Хостой жинлүүрүүд энэ долоо хоногийг энх тайван, хайр дүүрэн өнгөрүүлнэ. Орлогын үүд нээгдэх бололтой. Ноцтой хэмжээний зардал гарахгүй ч гэр бүлийнхнээ жаргалтай байлгахын тулд багагүй мөнгө үрж магадгүй. Гэхдээ огт шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхийж, ирээдүйдээ зориулан мөнгө хадгалахыг хичээгээрэй. Бизнесмэнүүд долоо хоногийн дундуур зорилгодоо хүрнэ. Харин цалинтай ажилчид стрессээс болж зорьсондоо хүрч чадахгүй байж болзошгүй. Дундаж насныхны эрүүл мэндэд бага зэрэг асуудал үүсч магадгүй. Тиймээс аль чадахаараа дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.

 Хилэнц: Гэр бүлийн хэмжээнд томгүй асуудал үүсч болзошгүй. Хайр дурлалын тал дээр ч гэсэн бодсон бүхэн төлөвлөснөөр болохгүй байж магад. Орлогынхоо хэмжээг нэмэхийн тулд хичээл зүтгэлээ бүү алдаарай. Долоо хоногийн дундуур багагүй мөнгөний ашигтай сайхан боломж гарч ирнэ. Гэхдээ зардал багагүй нэмэгдэж болзошгүй тул бэлтгэлтэй байгаарай. Бизнесмэнүүд дундаж хэмжээний гэрээнүүдэд гарын үсэг зурж магадгүй. Харин цалинтай ажилчид бүтээмжээ нэмэхийн тулд хичээх шаардлагатай.

Нум: Гэр бүлийн түвшинд асуудалгүй, тайван байх болно. Од эрхэсийн байрлалаас үзэхэд энэ долоо хоногийн сүүлээр орлогын хэмжээ нэмэгдэх бололтой. Сэтгэл санаагаа бэлтгэлтэй байлгаж, олдсон боломж бүрийг алдалгүй ашиглахыг хичээгээрэй. Мөнгөө тансаг хэрэглээнд зарцуулахаас илүү хуримтлал үүсгэх нь зүйтэй гэдгийг санаарай. Бизнесмэнүүд долоо хоногийн дунд үеэс эхлэн бүтээмж сайтай ажиллана. Харин цалинтай ажилчид энэ долоо хоногт үр бүтээлтэй ажиллаж, орлогоо дээшлүүлнэ. Тиймдээ ч нумын ордныхон цаашдын ирээдүйдээ сэтгэл хангалуун байж, аз жаргалтайгаар долоо хоногийг үднэ. Баруун нүдний эрүүл мэндэд анхаарал хандуулаарай.

Матар: Орлогын үүд нээгдэж, санхүүгийн байдал хүчирхэгжнэ. Гэхдээ ахуйн хэрэгцээний төлөвлөөгүй зардал гарч магадгүй. Хэрвээ санхүүгээ ухаалгаар зохицуулж чадвал энэ мэт асуудлаас хөнгөн гарч чадна. Бизнесмэнүүд хүнд өрсөлдөөнд орж болзошгүй. Тиймээс хичээл зүтгэлээ улам нэмэхийг хичээгээрэй. Цалинтай ажилтнууд ч гэсэн зорьсон хэргээ бүтээхийн тулд хичээх шаардлагатай. Эрүүл мэнд тийм ч сайн байхгүй бололтой. Тиймээс өөртөө анхаарч, олон хүнтэй, бохир газраас хол байгаарай.

Хумх:Гэрлэж амжаагүй хумхынхан хостойгоо ирээдүйгээ төлөвлөх бололтой. Тэгэхдээ зөвхөн өөрийн бодлыг тулгах биш, хайртынхаа бодлыг сайн сонсох хэрэгтэй. Үгүй бол харилцаанд сэв сууж, цаашид маргаан болох аюултай. Орлогын хэмжээ нэмэгдэж, мөнгөө ухаалаг зарцуулах бололтой. Гэхдээ элдэв эрсдэлтэй алхам хийх хэрэггүй гэдгийг санаарай. Бизнесмэнүүд энэ долоо хоногт амжилттай ажиллаж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх гэнэ. Харин цалинтай ажилчид ажлын бүтээмжээ нэмэхийн тулд хичээгээрэй. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй хэдий ч таагүй санагдвал шууд эмчид хандах нь зөв шүү.

Загас: Хайр дурлалын хувьд загасны ордны ганц бие хүмүүст энэ долоо хоногт гэр бүлийхнээс нь гэрлэхийг шаардсан дарамт ирэх бололтой. Хостой загаснууд хостойгоо сайхан харилцаатай байна. Санхүүгийн хувьд долоо хоногийн дунд үед таны орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сэргэнэ. Энэ долоо хоногт гэнэтийн их зарлага гарахгүй тул мөнгөө хадгалахыг танд зөвлөе. Бизнес эрхлэгчид шаргуу хөдөлмөрдөх шаардлагатай. Амралтын өдрүүдээр ашигтай хэлэлцээ хийж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна.

error: Content is protected !!