9О секундын аягатай шоколадтай бялуу

Хэрэв та маш богино хугацаанд багахан хэмжээтэй амттан идэхийг хүсвэл энэ жор хамгийн хэрэгтэй жор юм шүү.

Орц: 4 х/халбага гурил, 3 х/халбага сахар, 2 х/халбага какао, ½ сод, 1 ц/халбага baking powder, 1 өндөг, 3 х/халбага ургамлын тос, 3 х/халбага сүү, ½ ц/халбага ванилла, 3 х/халбага жижиглэсэн шоколад

Хийх арга: Бүх хуурай орцуудаа нэг саванд холино. Дээр нь бүх шингэн орцуудаа хийгээд бөөгнөрсөн гурилгүй болтол сайтар хутгана. Жижиглэсэн шоколадаа хийж хутгана. Зуурмагаа сэнжтэй аяганд хийнэ. Богино долгионы зууханд 90 секундэд болгоно.

error: Content is protected !!