Номин Талст хамтлагийн Хаянаагийн ээж ийм учраас лааз түүж амьдарч байжээ

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Монголын хөгжмийн ертөнцийг Номин талст хамтлаг тэргүүлэгчдийг нэг байсан билээ.

Урлагаас хөндийрсөн тус хамтлагийн гишүүн А.Хаянхярваа одоогоос 4 жилийн өмнө Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, зураг төсөл хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байсан ч түүний мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт зөрчил илэрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан. Үүнээс хойш тэрбээр урлагтаа ч улс төрдөө ч нам жим амьдарч байгаа.

Харин цахим орчинд буюу жиргээнд ихээхэн идэвхтэй байдаг тэрбээр ээжтэй нь холбоотой хуучны дурсамжаа ийн хуучилжээ.

Тэр жил Хаянаагийн ээж лааз түүж амьдарч байна гэсэн гарчигтай нийтлэл гарч билээ. Учир нь гудманд хэвтэх хүүгийнхээ зурагтай лаазны хажуугаар ээж минь зүгээр гарч чадалгүй түүдэг байсан юм билээ… Эх хүний хайр агуу юм даа хэмээн эртний дурсамжаа бичжээ.

error: Content is protected !!