Одонтой ээж Б.Баярмаа мэргэжлээ зэврүүлж суугаа юу


Жүжигчин Б.Баярмаагийн хуучин нөхрийг Н.Ариунболд гэдэг. Тэд гэр бүл болоод аль хэдийн гурван охины ээж, аав болсон. Гэвч нөхөр нь хэцүү хэрэгт холбогдож залуусыг салсан гэлцдэг. Зарим хэсэг нь тэд энэ хэргээс өмнө хоёр тийш болсон байсан гэдэг юм. За ямартай ч жүжигчин бүсгүй өдгөө одонтой ээж болсон ч нам гүмхэн амьдрах болжээ.

Гавьяат Г.Ариунбаатартай ханилж түүний хоёр хүүхдийг жил дараалан төрүүлсэн юм. Гэхдээ хосууд олны өмнө хамт явж харагддаггүй. Тэд хэн хэн нь үнэнч фэнүүдтэй. Тэдэндээ хүлээн зөвшөөрөгдөх цагаа хүлээж суугаа бололтой.

Б.Баярмаа ОХУ-аас эх орондоо ирсэн хойноо ч уран бүтээлд тоглосонгүй. Үзэгчид түүнийг кинонд тоглохыг хүлээж суугаа гэсэн. Инстаграм хуудсаа өдөрт нэг зураг хэмээн идэвхитэй хөтөлж байсан ч сураг алдрав. Гавьяатыг эхнэрээ мэргэжлээр нь ажиллуулж хайртай фэнүүдтэй нь уулзуулаасай, зэвэрчихлээ гэж дагагчид нь санаа тавьдаг гэнэ.

error: Content is protected !!