Киви хамтлаг 16 нас хүрлээ


Киви гэх нэртэй охидын хамтлаг 2004 оны 12-р сарын 1-нд байгуулагдсан  анх үүсгэн байгуулагдаж байжээ.

Энэ хугацаанд ази төрхийг илэрхийлэх охидыг дөрвөн удаа сольж амжсан юм.

Хамтлаг анх байгуулагдаж байхад Ука, Намуунаа нараас гадна Э.Энхзол хэмээх гишүүнтэй Хамтлаг анх байгуулагдаж байхад Ука, Намуунаа нараас гадна Э.Энхзол хэмээх гишүүнтэй байсан.

Киви-гийн ази төрхийг тодорхойлох гуравдахь гишүүнээр мөн Соко буюу Б.Солонго хэсэгтээ багтаж байсан. Хамтлагаас гарсан Б.Халиуны оронд шинэ гишүүн  хайх хэрэгтэй болж ингээд хамтлагийн дуучин Ц.Намуунаа арван жилд нэг ангид сурдаг байсан Б.Солонгыг  продюсер Б.Ангирмаад санал болгосны дагуу царай зүс, бие хаа болон хэнээс ч дутахааргүй сайн бүжиглэчихдэг байсан зэрэг нь Б.Солонгыг Киви-гийн шинэ гишүүн болгож байжээ. Гэвч Б.Солонго хайр сэтгэлтэйгээ учирч, хүүхэдтэй болсноор өмнөх гишүүн Б.Халиуны нэгэн адил хамтлагаасаа явсан гэдэг. Тэрээр Анод банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваагийн том хүүтэй гэр бүл болсон.

2020 оны байдлаар хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий нь эрүүл мэндийн байдлаас болоод түр зуурын чөлөө авсан байгаа бөгөөд түүний оронд хуучин гишүүн Б.Халиун нь түүнийг орлож уран бүтээлээ туурвиж байгаа болно.Тэд 2021 оны Хавар 4 гишүүнтэйгээр маш том хэмжээний тоглолт тоглох нь дамжиггүй.

Анх 2004 дуучин Б.Дашдондогийн Nature sound дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд Хонгор минь дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, Киви хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй.

Гарч ирсэн цагаасаа өвөрмөц дүр төрхтэй гишүүдийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байсан юм. Хамтлагийн охидыг бүр цагаан, шар, хар арьстан хэмээн хэлээд заншчихсан. Тиймдээ ч өвөрмөц стильтэй, “өнгө, өнгийн” бүсгүйчүүд хэмээн хэлэгддэг. Гэвч гуравдагч гишүүд нь байнга солигдсоор ирсэн. Ингээд Киви хамтлагийн одоогийн бүрэлдэхүүний талаар өгүүлье.

Продюсер Б.Ангирмаа Д.Уламбаяр хэмээх эвсэлтэй бүжиглэдэг дэгжин шар охиныг харснаар Киви хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.

Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж аавынхаа зөвлөгөөг дагаж гадаад хэлний Орхон дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон ч, сурсангүй.

Тэгээд хэнд ч хэлэлгүйгээр СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн боловч хоёр дахь шатны шалгалтандаа тэнцэлгүй уначихсан гэдэг. Түүнийг дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан, бааранд тайчигч, бүжигчин, dj байсан гэх мэтээр ярьдаг.

Хамтлагийн ахлагч Укаг I am in Love нэртэй бие даасан цомог гаргаснаар Киви хамтлаг тарах нь гэсэн шуугианыг дагуулж байв.

Харин Ука 36 насандаа ээж болсон. Тэрбээр н.Ганбаяр гэх залуу бизнесмэн залуутай, дэр нэгтгэн Г.Сүбээдэй хэмээх бяцхан ханхүүтэй болсон бөгөөд дахин нэг хүүхэд төрүүлэн сайн ээж болсон.

Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Ц.Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг.

Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарьж, анх олны танил болж байв. Үнэндээ түүний ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг. Өөрөө ч үүнийгээ баталж ярьдаг.

Тэрээр таван настайдаа Бяцхан эстрадын дуучин тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байжээ.

Ц.Намуунаа н.Билгүүн, н.Гантулга гэх мэт хэд хэдэн залуутай нэр холбогдож байсан ч, ганц биеэрээ хоцорсон. Тиймдээ ч, Ганц хором хэмээх цомгоо гаргасан юм.

Цомгийн дууг сонсоход ихэнхдээ бардам бүсгүйн хууртсан амьдрал, хайр хүссэн, ганцаардлын өнгө аястай санагдуулж байна гэсэн шүүмжийг  сонсогчдоос хүртээд байгаа. Тэрбээр өдгөө өвөөтэйгөө хамт амьдарч байна.

Ямартаа ч, хар сувд болсон сайхан бүсгүйд тун удахгүй сайхан хайр ирэх биз ээ.

Б.Халиуны хувьд тус хамтлагийн дөрөв дэхь гишүүн юм. Хамтлаг ид мандаж явах үед залуу дуучин О.Анхаатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, хамтлагийнхаа дүрмийг зөрчиж байсан гэдэг.

Тийм ч учраас Киви-гийн продьюсер Б.Ангирмаа Б.Халиунааг хамтлагаасаа хөөх хатуухан шийтгэл оногдуулж байсан юм. Учир нь тухайн үед дуучин О.Анхаа гэр бүлтэй, тогтсон амьдралтай байлаа. 

Харин өдгөө Б.Халиун, О.Анхаа нар гурван хүүгийн ээж аав болцгоосон. Хамтлагаа орхисон ч өнгөрсөн жилийн Voice шоуны үеэр хуучин хамтлагтаа нэгдэн тайзнаа гарснаар тэд эргэн нэгдсэн гэдгээ олон нийтэд ил болгосон.

error: Content is protected !!