Хамтын амьдрал нь бүтээгүй хүүхэдтэй одууд


Монголд гэр бүлийн салалт ихсэх болсон. Ханилах хүнээ сайн таниагүйгээс үүдэлтэй юу эсвэл мэргэжлээсээ болоод цугтаа байхад үл ойлголцолд хүрдэг үү гэлтэй. Хүүхэдтэй хэрнээ салсан урлагийн одууд их бий. Тэдний зах цухаас дурьдвал,

Урлагийн гэр бүлээс төрсөн авьяаслаг залуу жүжигчин Б.Тамирын хувьсгалын ажил нь ид гялалзаж яваа ч хувийн амьдралаа хараахан төвхнүүлж амжаагүй байгаа. Анхны эхнэр жүжигчин Г.Золзаяатай нэг биш нэлээд хэдэн жил хамт амьдарч хөөрхөн гүнжтэй болсон ч, хамтын амьдрал нь урт наслаагүй юм.

Олны танил болоод л эрчүүдийн хараанд өртөж сэтгэлийг нь гижигдэж явсан залуу жүжигчин А.Ганчимэг гэнэт л өрх толгойлсон ганц бие ээж болсон. Хамт кинонд тоглосон хэн ч танихгүй шахуу жүжигчин залуугаас хөөрхөн гүнжтэй болж хамтын амьдрал ч эхлүүлж амжаагүй байхдаа салсан. Хөтлөлцөж гүйсээр хүүхэдтэй болгоод хаясан гэх цол хүртсэн жүжигчин Энхтүвшин охинтойгоо уулзах гэж ганц ч удаа очиж байгаагүй гэдэг.

Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агааг түүний анхны эхнэр нь Маск продакшны жүжигчин Ш.Жавхлан. Аавтайгаа адилхан төрхтэй ч, ээжийгээ дууриасан зан чанартай энэ хүү Н.Ялалт, Ш.Жавхлан нарыг оюутны ширээнээс холдоогүй байхад төрсөн гэдэг.
Хосууд олон жилийн өмнө өөр өөрийн зам мөрөө хөөсөн ч, энгийн найз нөхдийн харилцаатай үлдсэн гэнэ лээ.

Маск продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан. Гэвч хосууд нэг жилийн дараа буюу хосууд хуримын ой дээрээ хоёр тийш болсон юм.

error: Content is protected !!