Хүүхдийн мэлмий хурдан сэвтдэг: Сошиал инфлюсерүүд гэх залуус амаржаад бүтэлтийн хөхрөлт нь арилаагүй үрийнхээ зургийг постлох болж


Хүүхдийн нүд, билгийн мэлмий хамгийн аригун. Тэд нүдээрээ хорвоо ертөнцийг гэрэл гээгээтэйгээр харж өсөж торнидог. Өөрөөр хэлбэл хүүхдийн хамгийн эмзэг цэг нь мэлмий нүд байдаг. Хүүхэд харах мэлмийгээрээ муу хүн, муу энергитэй холбогдсоноор сэвтдэг гэж үздэг. Иймийн учир хөгшчүүд хүүхдийнхээ хараа мэлмийг хайрлаж, бусдад шууд харуулахаас зайлсхийж ирсэн уламжлалтай. Харин одоо цагт сошиал инфлюсерүүд гэх залуус амаржаад бүтэлтийн хөхрөлт нь арилаагүй үрийнхээ зургийг постлох болж, хүүхдийнхээ нэр нүүрээр сошиал контент хийж хандалт авах болж.

Тэд учраа мэдэхгүй үрсийнхээ нэр нүүрээр өөрсдийнхөө эгог хооллож байна. Хүүхэд нь насанд хүрээд та яагаад миний зургийг бас миний видеог олонд дэлгэдэг байсан юм бэ?.. гээд дургүйцэж асуувал тэд юу гэж хариулах бол?Хүүхэд олон хүний цагаан хэл аманд хурдан өртдөг. Үүнийг илрэл нь өвчин ороогоод эхэлдэг талтай. Уламлалт Анагаах Ухаанд хүүхдийн өвчний ангилалд Адийн хорлолт өвчин гэсэн бүтэн бүлэг байдаг. Энэ нь хий биетэй хийсгэлэн дүртэй олон адаар хорлогдсоноор хүүхэд шалтгаан тодорхойгүй өвдөөд байдаг.

Европ эмнэлгээр яваад эмчилгээ үр дүн гарахгүй мөртлөө уламжлалтаар яваад илаарших тохиолдолд амьдрал практикт их тохиолддог. Энэ өвчнийг даллан дуудах нь хүүхдэд цагаан хэл амнаас эхлэлтэй. Юманд учир суманд занги бий гэж сургаж ирснийг санаж залуу аав ээжүүд өөрийнхөө эгог дарж хүүхэддээ анхаарах хэрэгтэй гэдгийг хүсэх байна. Авах гээхийн ухаанаар хандана бизээ.Хүндэтгэсэн,Цахим Эмч

error: Content is protected !!