Жүжигчин Н.Баярмаа хоббиндоо мөнгө хайрладаггүй


Драмын теарын жүжигчин Н.Баярмааг Аннад тоглосноос хойш залуус илүү таних болсон биз. Театр түүнд сахилга бат суулгаж, тэвчээр хатуужил өгсөн гэдэг. Жүжигчнийхээ хувьд би хэн бэ, надаас ер нь хэр хэмжээний юм гарах боломжтой вэ. Би ер нь хаана явж байна вэ гэдгээ таньж мэдэхэд тусалдаг аж.

Их сахилга баттай энэ их айлд амьдарч буй тэрбээр нүдний шилэнд мөнгө харамгүй цацдаг нэгэн гэнэ шүү. Өнгө, рам нь түүний сэтгэлд нийцэж байвал үнэ өртөг нь хамаагүй авч л орхидог хоббитой гэдгээ найзууддаа дуулгав.

error: Content is protected !!