Жүжигчин хосууд олны өмнө хамтдаа ил гарахаар сэтгэл шулууджээ


Мөрөөдлийн театраар овоглогдоод хэдэн жил болж буй жүжигчин Г.Эрхэмбаяр амьдралаа холбосон анхны эхнэрээсээ салсан гэдэг. Хүүхдүүдээ өөр дээрээ өсгөж явсан тэрбээр театрынхаа жүжигчин Намуунаатай хайрын романс үүсгэсэн гэх бор шувуу нэлээдгүй хугацаанд ниссэн.

Харин тэд удалгүй нэг гэрт орсноо зарлаж олны дунд ниссэн бор шувуугийн үнэн болж таарсан юм. Өдгөө хамтдаа амьдраад нэлээд хугацааг өнгөрүүлсэн тэд олны өмнө гарахаар шийджээ.

Жүжигчин Намуун Эрхэмээтэй гэр бүл болсныхоо дараа тайзнаа үзэгдэхээ больж хүүхдүүдээ өсгөх их ажилд шамдах болсон. Тэгвэл хосууд олны хэл амнаас айхаа больж, хамтдаа хоолны нэвтрүүлгээр ил гарахаар сэтгэл шулууджээ.

error: Content is protected !!