Coгтyypyyлax yндaaг xopих нь сэтгэл гyтpaл оруулдаг

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс олон сарын турш ажлын байр, эдийн засаг болон эрүүл мэнддээ санаа зовниж өдөр хоногийг өнгөрүүлсээр байна. Манай улс олон сарын турш коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй барьж ирсэн ч өнгөрсөн сард тусгаарлалтаасаа гарсан нэгэн жолоочоос халдвар илэрч одоогоор дотоодын нийт тохиолдол 300 гаруй болоод байна.

Үүнтэй зэрэгцэн эдийн засаг, ажлын байр, эрүүл мэнддээ санаа зовсон иргэд ч ихэссээр буй. Хөл хорионы эдгээр өдрүүдэд иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, цахим ертөнцөд хамгийн ихээр маргаан дэгдээгээд байгаа нэг сэдэв бол apx и, coгтyypyyлаx yндaa  болон түүний хэрэглээ. Тэгвэл энэ удаад бид ВВС агентлаг дээр гарсан Коронавирусийн үед apx и, coгтyypyyлаx yндaaг хориглохын үр нөлөө хэмээх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-СОГТУУРУУЛАХ УНДААГ ХОРИГЛОХ НЬ ГОЛ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ, ХАРИН ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД АНХААРАХ НЬ ИЛҮҮ
УРТ ХУГАЦААНЫ ҮР ДҮНТЭЙ ШИЙДЭЛ-

Цар тахлын үеэр олон улс оронд coгтyypyyлаx yндааны хэрэглээ эрс нэмэгдсэн нь ойлгомжтой. Энэ оны дөрөвдүгээр сард явагдсан судалгаагаар британичуудын 21 хувь нь хөл хорионд орсноор өмнөхөөсөө их уух болсон нь тогтоогдсон бөгөөд Канадад ч үүнтэй төстэй тоо гарчээ. Мөн Африк, Энэтхэг, Кени улсуудад ч үүнтэй төстэй байдал ажиглагдсан байна.

Их хэмжээгээр coгтyypyyлаx yндаа хэрэглэдэг улсын тоонд багтдаг Өмнөд Африк улсын хувьд нийт дөрвөн сар гаруй apx и, coгтyypyyлаx yндаанд хориг тавьжээ. Учир нь коронавирусийн халдвар авсан өвчтнүүдтэй зэрэгцэн apx ины хордлого, бусад өвчнөөр өвчлөн ирэгсдийн тоо ихсэж байсан тул тус улсын эрх баригчдад үүнээс өөс арга олдоогүй байна. Тэгвэл энэхүү хоригийн нөлөө нь юу байв? Үүнээс coгтyypyyлаx yндаа үйлдвэрлэлийн салбарт маш хүчтэй цохилт учирсан нь ойлгомжтой.

Тус улсын coгтyypyyлаx yндаа худалдаалагчдын холбоо-ны тэргүүн Лаки Нтиманегийн хэлснээр Өмнөд Африкт энэ салбарт 1 сая орчим хүн ажилладаг. Зарим талаараа улсын эдийн засаг энэ салбар дээр тулгуурладаг. Улсын нийт ДНБ-ий 3 хувь нь coгтyypyyлаx yндааны салбараас бүрддэг.

Мөн coгтyypyyлаx yндааг хориглосноор хууль бус худалдаа, хар зах зээл зэрэг нийтлэг сөрөг үзэгдэл гардаг” хэмээн тодорхойлжээ.

Дэлхий дээр одоо ч ийм үзэгдэл гарч буй бөгөөд Мексикийн зарим мужид цар тахлын үед coгтyypyyлаx yндааг хориглосноос үүдэн иргэд хар зах зээл дээрээс хорт метанол агуулсан apx и авч уун aмиa aлдcaн тохиолдол гарчээ. Өмнөд Африкт ч тавдугаар сард хөл хорионы үед apx инаас гадна тaмxийг хориглосны дараа apx и, тaмxины далд зах зээл ихээр цэцэглэсэн байна.

-APX ИЙГ ХОРИГЛОСОНООС ҮҮСЭХ АСУУДАЛ НЬ ШИЙДЭГДЭХ АСУУДЛААСАА ҮРГЭЛЖ ИЛҮҮ БАЙДАГ-

Мөн Лаки Нтиманегийн хэлснээр “Засгийн газар coгтyypyyлаx. yндаанд хориг тогтоосноор олон зуун мянган хүнийг ажилгүй болоход хүргэсэн бөгөөд apx ийг бүрэн хориглох нь гол асуудлыг шийдэхгүй, харин иргэдийн боловсролд анхаарах нь илүү урт хугацааны, үр дүнтэй шийдэл” гэж үзэж байна. Харин Харвардын Их сургуулийн эдийн засагч Жеффри Мирон apx ийг хориглосноос үүсэх асуудал нь шийдэгдэх асуудлаасаа үргэлж илүү байдаг, тэр дундаа apx ины хэрэглээ, худалдааг далд зах зээлд шилжүүлдэг гэж үздэг байна.

Түүний тодорхойлсноор “Далд зах зээл нь иргэдэд тун их сөрөг нөлөөтэй. Тухайлбал энэ зах зээл нь илүү xүчирxийлэл дагуулсан хэв шинжтэй болж иргэд хордоx эсвэл хэтрүүлэн хэрэглэх үзэгдэл ихээр гаргадаг аж. Мөн татварын ашгийг цуглуулах боломжгүй болдог” хэмээжээ. Мироний хэлснээр дэлхийн ихэнх улсын хувьд coгтyypyyлаx ундааны татварын орлого нь тийм ч жинтэй байр суурь эзэлдэггүй байж болох ч салбарыг тэр чигт нь хууль бус болгох нь эдийн засгийн үр өгөөжөд тодорхой сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн иргэд ажилгүй болж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй болж, сэтгэл гyтрaлд орсноос үүдэн эрүүл мэндийн үзүүлэлт ч буурдаг гэж судлаачид тодорхойлжээ.

-XYЧИРXИЙЛЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД coгтyypyyлаx
УНДААГ НЬ ХОРИГЛОХ НЬ ҮР ДҮНГҮЙ-

“Ковид-19”-ийн нөхцөл байдлыг харахад халдвар ихээр тархах боломжтой ресторан, цэнгээний газарт coгтyypyyлаx yндааг хориглох нь илүү үр дүнтэй. Харин иргэдийг дэлгүүрээс coгтyypyyлаx yндаа худалдан авах боломжтой байлгах нь эдийн засаг болон хүмүүсийн сэтгэлзүйд эерэг нөлөөтэй гэдгийг судлаачид тайлбарлаж байна. Мөн xүчирxийллийг бууруулахын тулд coгтyypyyлаx yндааг хориглох нь ч үр дүнд хүргэдэггүй гэдгийг дэлхийн олон улс орны туршлага хүн төрөлхтөнд харуулсаар байна.

error: Content is protected !!