Т.Доржханд сахлын татуурганы мөнгөө сайн үйлсэд хандивлах ажээ


Сүүлийн үед цахимд Т.Доржханд гишүүний сахалтай зураг нэлээд шүүмжлэлийг дагуулсан билээ. Тэгвэл тэрбээр сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсийн аянд хандивлах аж. Энэ талаараа,Олон найз нөхдүүд маань төрийн ХҮН болсон тул сахлаа авахыг зөвлөж, санаа тавьсанд талархаж байгаа.

Нийгэмд эерэг хандлагыг бий болгохоор зорьдог #20К_клуб -ийн залуусын хамтаар энэ сард сахлаа хусахгүйгээр сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсэд хандивлахаар тохирсон юм. #ЭрХҮН нэгэнт ЗА гэсэн бол буцах муухай гэдэг зарчим барьдаг тул Та бүгд ойлгож хүлээн авна уу. Төрөө хүндлэхгүй байна гэсэн шүүмжийг хүлээн авч байгаа тул 12-р сар гараад хусчихна. (Уг нь ч арьс амраад тухтай л юм.)Эрчүүд маань энэ хөл хориог ашиглаад эхнэр хүүхэддээ цаг гаргаад, хоол хийж, хог новшноос салах болон гэр орны жаал жуул ажил оролдвол халбага пиво мөрөөдөх нь бага болдгийн байна.

error: Content is protected !!