Сүло буюу сүүлэн сало хийх арга

Орос, Украйнчууд гахайн өөхөөр хийдэг зуушийг бид сүүлээр хийж нутагшуулахаар зорьж байгаа билээ. Монгол хонины сүүлний ач тусыг нэрлээд баршгүй билээ. Энэ зуушийг хээр хөдөө аялал зугаалга, зочин ирэх үеэр, архи уух үеэр хэрэглэхэд нэн тохиромжтой.

Дунд зэргийн хэмжээтэй 1 хонины сүүл байя гэж бодъё- 400 гр дурын давс- 20+20 гр хар улаан нунтаг перец- лаврын навч 10-аад ширхэг- 2 бондгор сармис.Өөх нь гэсгэлэн бөгөөд угааж цэвэрлээд жижиг жижиг дөрвөлжин хэрчсэн байх. 200 гр давс +10+10 гр хар улаан перцүүдээ хуурайгаар нь холиод жижиглэсэн сүүлээ бүрхээд 2-3 цаг байлгана.Үлдсэн 200гр давс хар улаан перецээ 500 гр орчим усанд хийгээд уустал буцалгана. хэдэн ширхэг лаврын навч, хэдэн ширхэг үрлэн перец нэмчих. Яахав жоохон сахар хийсэндээ ч гэмгүй.Уусмал болмогч сүүлээ угааж цэвэрлэсэн шилэнд хийнэ. Хийх завсараа арилгаж хэрчсэн сармисаа үелэж өгнө.

Ингээд болгоомжтойхон уусмалаа дээрээс нь хийгээд, хөрөхөөр нь таглаад 7-10 хоног хөргөгчиндөө хадгална.Хоног дуусмагц гаргаж ирээд гаднах давс перецийг нь угаагаад 15 мин жигнэнэ. Цаад Орос ах нар чинь гахайн салогоо шууд түүхийгээр нь гусаад байдийн.

Сүүлний бүтэц өөр учраас жигнэж хэрэглэх нь хамгийн зөв.Хөрөхөөр нь уутлаад хөлдөөгчиндөө хадгалаад идэх хэмжээгээрээ гаргаж ирээд нимгэн зүсээд хар талх, сонгино, дарсан огурцытай зооглоорой

error: Content is protected !!