Жүжигчин Р.Анхням : Нэгнээ ерөөж байвал өдөр бүр гандан орсон юм шиг амьдрах боломж байна


Надад нэг бодол төрөөд л явдаг юм. Хүмүүс хийморь сүлдээ дуудуулаад хэл амны ном уншуулаад гандан хийдээр явдаг даа. Мэдээж тэр нь зөв Гэхдээ өөр нэг арга байна  Бид нар Түвдээр ойлгодоггүй л болхоос уншуулж байгаа ном маань ерөнхийдөө дандаа сайхан ерөөл юм билээ ш дээ. Тэгэхээр хүмүүс яриан дундаа нэгнээ ерөөж байвал өдөр бүр гандан орсон юм шиг амьдрах боломж байна.  Нэгнээ сайхан ерөөж байя

Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!
Гарьд мэт халих хийморийг дээш босго!
Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!

/Хийморийн санг орчуулсан хэсгээс/

Рагчаагийн Анхням 

error: Content is protected !!