Х.Баттулга & У.Хүрэлсүх 1999-2001 он


Тэртээ 1999 болон 2001 онд одоогийн Монголын төрийн өндөрлөг болох Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ийм л залуус байж. Тэд тухайн цагт 20 гаруй жилийн дараа өөрсдийгөө энэ зэрэгт хүрнэ гэж төсөөлж байсан болов уу.

Х.Баттулга эрхмийн хувьд Ардчилсан хувьсгалын он жилүүдийн онцгой боломжийг түүн шиг ашигласан хүн ховор хэмээн яригддаг. Өмч хувьчлалын хамгийн том тоглогч нь хэн байсан бэ гэхэд Х.Баттулга гэсэн нэр л гарна. Учир нь тэрбээр 1999 оны наймдугаар сарын 11-ний өдөр “Мах импекс”-ийн 51 хувийг 1,954 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс өмнө тэрбээр “Баянгол” болон “Улаанбаатар” зочид буудлын тус бүр тавин хувийг өөртөө цуглуулж чадсан байдаг. 1999 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Талх чихэр”-ийн 30 хувийг 669,9 сая төгрөгөөр эзэмшилдээ шилжүүлсэн. Мөн “АПУ” компанийн 49 хувийг эзэмшиж байгаад зарсан гээд түүний бизнесийн түүх арвин. Харин түүнийг дараагийн алхам улс төрд орсноор ийнхүү одоогийн албанд хүрсэн нэгэн.

Харин одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2001 онд УИХ-н гишүүний алба хашиж байжээ. Тэрбээр 2000-2004, 2004-2008 онд дарааллан энэ албанд ажиллаж байсан. Түүний хувьд намын шинэчлэлийнхээ эсрэг тэмцэн намын тугаа урж шатаасан гэх баримтаас гадна хамгийн том нь Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгөөр kазино тоглосон хүмүүсийн хамтаар шүүxээc я л cонсож байсан ч энэ xэргийг цагaaтгасан гэх түүхтэй.

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 онд “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр kазинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай болоод нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, тус банкны захирал асан Ц.Чимэдцэрэн kазино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа я л авч байв.

Тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар албаны эх сурвалж мэдээлж, энэ талаарх мэдээллийг ч хэвлэлүүд дэлгэн тавьж байсан удаатай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын одоогийн дэд дарга, сүүлийн үед шахмал түлшний асуудал бүрд олны өмнө гарч байгаа С.Даваасүрэн “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр kазино тоглосон гэх шүүх хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт шүүгдэж байсныг гэрчлэх зургийг олон нийт цахим орчинд дэлгэсэн. Хэрэг хуучирдаггүй ч, манай улстөрчид хөөн хэлэлцэх хугацаагаар тоглолт хийн өөрсдийгөө я л зэмээс мултлаад буйг яалтай ч билээ.

error: Content is protected !!