Жүжигчин Эрхэмээ, Намуун нар анхны хүүхдээ өлгийдөн авна


Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуун Орших уу, эс орших уу реалити шоуны үеэр үзэгчдэд танигдсан. Мөн уг шоуны шүүгч Д.Сосорбарам гавьяатын урилгаар Айн Рэндийн Нэгдүгээр сарын 16-ны шөнө жүжигт гол дүрд тун чадварлаг тоглосон нэгэн. Тэрбээр анхны амьдралаасаа хоёр хүүхэдтэй. Түүний хоёр дахь сонголт болсон жүжигчин Г.Эрхэмбаяр ч мөн адил өмнөх амьдралаасаа хоёр хүүхэдтэй.

Нэгэнтээ жүжигчин бүсгүй Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг. Бидний гэр бүл 4н хүүхдийнхээ хамт, ам бүл 6уулаа аз жаргалаа аваад, үнэн гэх бамбайгаа бариад шинэ гал голомтондоо орлоо хэмээж байв. Тэгвэл хосууд өдгөө ханилан суугаад анхны үрээ өлгийдөх гэж байгаа аж.

error: Content is protected !!